Хөдөлгөөний тухай Ньютоны хуулиуд гэж сонгодог механикийн үндэс болдог, физикийн 3 хуулийг хэлнэ. Аливаа биед тодорхой хүчээр үйлчлэхэд тухайн биеийн үүсгэх хөдөлгөөнийг тайлбарладаг. Анх Исаак Ньютон 1687 оны 7 сарын 5-нд хэвлүүлсэн Байгалийн филосософийн математик зарчмууд бүтээлдээ эдгээр хуулиа тайлбарлажээ .